2023 оны Санхүүгийн Жилийн Үйл ажиллагааны Төсвийн талаарх судалгаа

ЭНД ОРУУЛНА УУ: Арлингтон төсвийг хэрхэн хуваарилах хэрэгтэй вэ?

Өвөл бүр Дүүргийн Менежер ирэх санхүүгийн жилийн зарцуулалтыг төлөвлөх зорилгоор үйл ажиллагааны төсвийн саналыг Дүүргийн Зөвлөлд танилцуулдаг. 2023 оны СЖ-д Арлингтон зарцуулалтыг хэрхэн хуваарилбал зүйтэйг танаас сонсмоор байна. Та дараах төрлийн асуултуудад хариулж тус болно уу:

  • Дүүргийн хөтөлбөр, үйлчилгээний ач холбогдлыг та хэрхэн үнэлэх вэ?
  • Төсөв хүрэлцэхгүй тохиолдолд тодорхой зарцуулалтыг хааш нь хуваарилбал зүйтэй вэ?
  • Амьдрах орчин сайжруулахад юуг бодолцох ёстой вэ?

 

Энэ Жилийн Төсөвт юуг бодолцож үзэх ёстой вэ?

 

 

 

Санхүүгийн эх үүсвэр, тооцож буй орлого, тодорхойгүй зүйлс болон чухалчилж үзэх зүйлсийн талаар мэдэж авъя гэвэл Есдүгээр сарын Дүүргийн Зөвлөлийн хурал дээр танилцуулсан Төсвийн Хэтийн Төлвийн онцлох хэсгүүдийн оруулсан төсвийн дүнгүүдийг харна уу. (дарж томруулна уу) 

Төсөв юуг хамрах вэ?

 

Дүүргийн Менежер Марк Шварц Арлингтоны үйл ажиллагааны төсвийг задлан танилцуулж буй богино видеог үзнэ үү. 2023 оны СЖ-н Төсвийн Мэдээллийн вебхуудас дээрх төсвийн хуваарь болон бусад мэдээллийг авна уу.

 

КОВИД-19 Төсөвт нөлөөлөх үү?

 

Арлингтон нь Америкийн Аврах Төлөвлөгөөний Хуулиар (APRA) олгодог санхүүжилтийг ашиглан КОВИД-19 цар тахлын нөлөөлөлтэй тэмцсээр байна. Энэхүү санхүүжилт нь КОВИД-19-н эсрэг яаралтай арга хэмжээ авах, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийг яаралтай тогтворжуулах, төрийн алдагдсан орлогыг нөхөх, цар тахлын тэгш бус нөлөөллийг үүсгэсэн тогтолцооны саад бэрхшээлд арга хэмжээ авах зэрэгт дэмжлэг үзүүлэдэг. APRA санхүүжилтийн төлөвлөгөөг харна уу.

 

Бид Эрх тэгш байдлыг хэрхэн хангах вэ?

 

R.A.C.E. Logo

Эрхэм зорилгын хүрээнд Арлингтон нь “арьс өнгөнөөс үл хамааран бүгд үнэ цэнэтэй, сурлага боловсролтой, эрүүл, аюулгүй” орчинг бий болгохын төлөө ажилладаг. Бид энэхүү төсвийг эрх тэгш байлгахаар зорьж байгаа бөгөөд юу чухал болохыг тунгаан үзэж байна:

  • Ашиг тусыг хэн хүртэх вэ?
  • Хэн ачаа үүрч байгаа вэ?
  • Хэн байхгүй байна вэ?
  • Бид яаж мэдэж байна вэ?
  • Бид юу хийх ёстой вэ?

Арлингтоны Эрх Тэгш Байдлыг Хангах Зорилгыг Хэрэгжүүлэх дээр бид юу хийж байгаатай танилцан өөрийн саналаа мөн эрх тэгш байх зарчимд үндэслэн өгөөрэй. Эндээс арьс өнгөтэй холбоотой түүх, хүн ам зүйн бүрдэл, дүүргийн нөлөөлөл болон бусад мэдээллийг авах боломжтой.

 

ЭНД ОРУУЛНА УУ: Арлингтон төсвийг хэрхэн хуваарилах хэрэгтэй вэ?